Warning: session_start(): open(/var/cpanel/php/sessions/alt-php56/sess_6jcbr81gp4imautc81sm7mo9p4, O_RDWR) failed: No such file or directory (2) in /home/evaluati/public_html/open/libraries/connect.php on line 2

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/evaluati/public_html/open/libraries/connect.php:2) in /home/evaluati/public_html/open/libraries/connect.php on line 2

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/evaluati/public_html/open/libraries/connect.php:2) in /home/evaluati/public_html/open/libraries/connect.php on line 4

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/evaluati/public_html/open/libraries/connect.php:2) in /home/evaluati/public_html/open/libraries/connect.php on line 5
Нээлттэй засаглал :: Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр
0
0
0

Бодлогын хэрэгжилтийн үр дүн

Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг 2018 оны эхний хагас жилийн байдлаар нэгтгэн танилцуулж байна. Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор батлан хэрэгжүүлж байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2018 оны эхний хагас жилийн байдлаар 47.2 хувьтай гарлаа. 2018 оны хагас жилийн байдлаарх Макро эдийн засгийн үзүүлэлтүүд:

Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 42 дугаар тогтоолоор “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 36 дугаар тогтоолоор “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор “Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг тус тус батлав.

Засгийн газраас үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 30 үндэсний хөтөлбөрийг батлан, хэрэгжүүлж байна.

Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС-ийн ажлын хэсэгтэй тохиролцсоны дагуу 2018 оны Улсын төсөвт төрийн албан хаагчдад олгохоор батлагдсан урамшууллын эх үүсвэрт багтаан төрийн албан хаагчдын цалинг 8-30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Бага ангийн болон цэцэрлэгийн багш, эмнэлгийн сувилагч нарын албан тушаалын зэрэглэлийг 1-2 зэрэглэлээр ахиулж, цалинг 12,3-30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр болов. Цалин нэмэгдүүлэх энэхүү арга хэмжээнд төрийн албан хаагчдын 92,4 хувь буюу 173,1 мянга нь хамрагдах бол тэдний 145 мянга нь 8 хувь, үлдсэн 28,200 нь албан тушаалын зэрэглэл, ажлын байрны үнэлгээ зэргээс шалтгаалан 30 хүртэл хувиар цалингаа нэмэгдүүлж авах юм.


Warning: Unknown: open(/var/cpanel/php/sessions/alt-php56/sess_6jcbr81gp4imautc81sm7mo9p4, O_RDWR) failed: No such file or directory (2) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/alt-php56) in Unknown on line 0